06-2.jpg
2019-09-12 12:17
Цагдаагийн байгууллага  нэг гэр бүлийн 4 хүн олон жил хар тамхи хэрэглэдэг байсан хэргийг шалгаж байна. Энэ гэр бүлийн ээж болох Т нь 40 настай бөгөөд түүний хоёр охин, хүргэн хоёр хар тамхи хэрэглэдэг байсан аж. Т-нь олон жил хар тамхи хэрэглэж ирсэн бөгөөд олон удаагийн үйлдэлтэй нэгэн хэмээн эх сурвалж мэдээлжээ. Үүнээс гадна иргэн […]

04-2.jpg
2019-09-12 12:08
2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү. 1. Бүртгүүлэх хугацаа: 9.30 (Даваа)-10.7(Даваа) Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа-Баасан) 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30), 10.3 (Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр тул амарна. 2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 3. Сонгон шалгаруулах […]

03-3.jpg
2019-09-12 12:04
Цэцээ гүн сургуулийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Уудам Монгол” ахлах сургуулийн 6 хүүхэд хоолны хордлого авсан хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлсэн байна. Мэдээллийн дагуу  Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ. Тус сургуулийн гал тогоо өчигдөр (2019.09.11) үдийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет зэрэг хоолыг […]

02-9.jpg
2019-09-12 11:46
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Антропологи, этнографийн хүрээлэнгийн докторант Максим Михалев Москвагаас Бээжин хүртэл 8000 километр замыг унадаг дугуйгаар туулсан байна. “Евразийн интеграцийн үйл явц, тэр дундаа “Бүс ба зам” санаачилгын тухай номоо өнгөрсөн жил хэвлүүлсэн. Энэ утгаараа уг үйл явцыг энгийн аялагч хүний хувиар, бодитоор харах санаа төрсөн. Улмаар номынхоо хоёр дахь бүлгийг гаргахад шаардлагатай […]

01-13.jpg
2019-09-12 11:40
Японы бизнесийн салбарын манлайлагчид Хятадын Засгийн газрын төлөөлөгчидтэй лхагва гарагт Бээжин хотноо уулзсан байна. Япон, Хятадын төлөөлөгчид харилцаа холбооны дараагийн үеийн “5G” сүлжээний талаар хэлэлцэж, уг асар хурдан платформд зориулсан технологи, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. “Nomura Holdings” компанийн тэргүүн Нобүюки Кога Япон, Хятадын төлөөлөгчид шинэлэг талбаруудад хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлоод, хоёр орон […]

12-7.jpg
2019-09-12 11:36
Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулганы нээлтэд оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Намрын нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд манай улсад зочилж, “Азийн худалдааг дэмжих форум”-ын дээд түвшний чуулганд оролцож байгаа хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон […]

05-1.jpg
2019-09-12 11:34
АТГ есдүгээр сарын 9-нд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Ч.Алтанхуягийг саатуулсан. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж буй талаар АТГ-аас мэдээлсэн юм. Харин түүнийг өчигдөр /2019.09.11/ орой сулласан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Ч.Алтанхуяг нь өмнө […]

02-8.jpg
2019-09-12 11:26
БОАЖЯ-наас хилийн 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан аппликэйшн бүхий цахим дэлгэц хүлээлгэн өглөө. Ингэснээр гадаадын жуулчид хил дээр манай орны талаарх цогц мэдээллийг авах боломжтой болж байна. Тодруулбал, дээрх электрон хөтөч нь Монгол Улс руу дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах […]

01-12.jpg
2019-09-12 11:20
Судсан дотуурх мэс заслыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Зүрхний катетер ангиографийн баг Монгол Улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн гэж ЭМЯ мэдээлэв. Тодруулбал, таван эмч, хоёр сувилагч, нэг техникчээс бүрдсэн тус баг энэ сарын 6-7–нд Бүгд Найрамдах Индонез улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран зүрхний төрөлхийн гажиг болох Ховдол хоорондын таславчийн цоорхойг “окклюдер”-аар […]

10-8.jpg
2019-09-12 11:05
Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 11-ний өдрийн 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст “Манай нөхөр хутгалуулчихсан гаднаас ороод ирлээ” гэх дуудлага иржээ. Энэ дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа иргэн Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних иргэн Ц-тэй гудамжинд тааралдан маргалдсан байна. […]