Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ – updown.mn

Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Антропологи, этнографийн хүрээлэнгийн докторант Максим Михалев Москвагаас Бээжин хүртэл 8000 километр замыг унадаг дугуйгаар туулсан байна.

“Евразийн интеграцийн үйл явц, тэр дундаа “Бүс ба зам” санаачилгын тухай номоо өнгөрсөн жил хэвлүүлсэн. Энэ утгаараа уг үйл явцыг энгийн аялагч хүний хувиар, бодитоор харах санаа төрсөн. Улмаар номынхоо хоёр дахь бүлгийг гаргахад шаардлагатай материалыг цуглуулах зорилгоор унадаг дугуйгаар аялах болсон” гэж тэрбээр хэлжээ.

Максим Михалевийн аяллыг бүс нутгийн нэгдлийг хүмүүнлэгийн талаас нь судалдаг “Евразийн ард түмний ассамблей” байгууллага ивээн тэтгэжээ. Түүний аялал тавдугаар сарын 25-нд Москва хотоос эхэлж, Казахстан, Монголоор дайран эцсийн зогсоол болох БНХАУ-ын нийслэл Бээжин хотод есдүгээр сарын 1-нд хүрчээ. Тэрбээр уг аялалд ойролцоогоор 3000 ам.долларыг зарцуулсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн