Цэцээ гүн сургуулийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Уудам Монгол” ахлах сургуулийн 6 хүүхэд хоолны хордлого авсан хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлсэн байна. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ.
Тус сургуулийн гал тогоо өчигдөр (2019.09.11) үдийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет зэрэг хоолыг бэлтгэсэн бөгөөд 03 сурагч, 9 багш, ажилтан хоолложээ. Хяналтын байцаагч нар сургуулийн 6-11 дүгээр ангийн 4 хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн байна.
Тус сургууль Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Фаунд таун” ресторантай гэрээ хийж үдийн хоолоо нийлүүлдэг бөгөөд шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээсэн зөрчилүүд илэрчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.