Цагдаагийн байгууллага нэг гэр бүлийн 4 хүн олон жил хар тамхи хэрэглэдэг байсан хэргийг шалгаж байна. Энэ гэр бүлийн ээж болох Т нь 40 настай бөгөөд түүний хоёр охин, хүргэн хоёр хар тамхи хэрэглэдэг байсан аж.
Т-нь олон жил хар тамхи хэрэглэж ирсэн бөгөөд олон удаагийн үйлдэлтэй нэгэн хэмээн эх сурвалж мэдээлжээ. Үүнээс гадна иргэн Т мансуурахын тулд хар тамхи сурталчлан, худалдан, борлуулдаг болох нь тогтооджээ.