Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний 8 сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 8 дугаар сарын эцэст 30.8 мянган иргэн байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд мөн оны өмнөх үеэс 7.5 хувь, өмнөх сараас 4.9 хувиар буурчээ. Эдгээр иргэдээс 11.4 мянга буюу 53.5 хувь нь эмэгтэй , 386 буюу 1.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 57.3 хувь нь 15-34 хувь нь насны залуучууд байна.

2019 оны эхний 8 сар ажилгүй 51.5 мянган шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 42.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн