kompani.jpg
2018-09-10 14:53
Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий худалдаа эдийн засгийн бизнес уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 4,5-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтыг МҮХАҮТ, БНКаУ-ын Үндэсний танхим “Атамекен”, Казахстаны Гадаад худалдааны танхим, тус улсын Хөрөнгө […]

bichleg.jpg
2018-09-10 14:41
“Шинэ үе” продакшнаас гарч “Мөрөөдлийн театр”-т харьяалагдах болсон жүжигчин Сөрөлт сүүлийн үед энд тэнд наргиж цэнгэж явах нь олширчээ. Түүний талаар ёс бус үг хэллэгтэй бичлэг цахим орчинд цацагдан олны бухимдлыг багагүй хүргэсэн. Тус бичлэгийг жүжгийн бэлтгэл хэмээн тайлбарласан хэдий ч олон нийтээс уучлалт гуйх шаардлагагүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Бичлэг хийж байгааг мэдээгүй гэх тэрбээр […]

tsalin-2.jpg
2018-09-10 14:00
Францын нийслэл Парис хотод хутга болон төмөр сараалж барьсан этгээд халдлага үйлдэж, 7 хүнийг шархдуулснаас дөрвөн хүний бие тун хүнд байгаа тухай тус хотын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв. Гэмт этгээдийг баривчилсан бөгөөд тэрбээр Афган хүн байсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр, террорист халдлага гэх шинж тэмдэг байхгүй байсан аж. Шархадсан хүмүүсийн хоёр нь Англи жуулчид байжээ. […]

kom-2.jpg
2018-09-10 13:50
Хүүхэд залуучуудын “ГЭГЭЭН” театр нь 2014 оноос илбэчин, алиалагч, дуучин, уран нугараач, бүжигчин гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. “ГЭГЭЭН” театр нь бүрэн хэмжээний бие даасан томоохон 2 тоглолтыг амжилттай зохион байгуулж, монгол орноороо аялан тоглолт хийсэн байна. Тус театрын томоохон зорилтуудын нэг нь хүүхдийн цэцэрлэг барих ба зорилгоо биелүүлэх арга зам, боломж бололцоог үргэлж хайж иржээ. Тэд […]

ur.jpg
2018-09-10 13:26
Биеийнхээ жинг 50 кг-аас дээш гаргахгүй, долоо хоногт 2-3 удаа спортоор хичээллэх, толигор арьс, торгомсог үстэй байж, гадаадын ганц хоёр хэлээр ярих, спиртийн агууламжтай ундаа хэрэглэхгүй, буруу хооллохгүй, санхүүгийн хувьд өөрийгөө аваад явчих чадвартай байх гэх мэт шаардлагыг өөртөө тавьж явдаг нэгэн бүсгүйг би мэднэ. Бүх зүйл нь эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй, нягт нямбай. Хэрэв ажил […]

sanooo.jpg
2018-09-10 13:16
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Анхлан 500 мянган номтой байхаар төлөвлөгдсөн номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном судар, тэр дундаа Монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая […]

itgel.jpg
2018-09-10 13:06
Монголд эдүгээ эдийн засгийн хямралаас гадна, итгэлийн хямрал нүүрлээд байна. Эдийн засгийн хямралд иргэд бид бүр дасчихжээ. Төгрөг сулраад, үнэ нэмэгдээд, төсвийн алдагдал ихсээд, төр нь гадна дотны зах зээлээс хаадынхаа нэрийг барьж бондын зээл аваад л. Төр зээлийнхээ өрөнд баригдаад, хүүгээ ч төлж дийлэхгүй болоод ирэхээр, ОУВС хямд зээл өгч гал алдчихгүй, хөлдөж үхчихгүй […]

suult.jpg
2018-09-10 12:56
Цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан багш нарын хугацаагүй ажил хаялт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар хот хөдөөгийн 130 сургууль, 15 цэцэрлэг ажил хаялтад оролцож байгааг МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг мэдээллээ. Түүнчлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд жагш нарын суулт болж байна. Уг суултыг дэмжин оролцохоо илэрхийлсэн 10 мянга орчим багш, ажилчид мэдүүлгээ ирүүлсэн байна. Үргэлжлүүлэн ирэх лхагва гарагт Сүхбаатарын талбайд […]

baidal.jpg
2018-09-10 12:49
Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш хийсэн Ази дахь хүйсийн тэгш байдлын судалгаанд Монгол Улс Филиппин, Бангладеш хоёр улсын дараагаар гуравдугаарт бичигджээ. Энэхүү судалгаа нь дэлхийн улс орнуудад хүйсийн тэгш байдлын нөхцөл байдлын ойлголтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах зорилгын хүрээнд хийгджээ. Судалгаанд Азийн орнуудын эмэгтэйчүүдийн улс төрийн асуудалд нөлөөлөх боломж, боловсролын төвшин, эрүүл […]

yl-2.jpg
2018-09-10 12:40
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр тус хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагын удирдлагууд, нийслэлийн Засаг дарга, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцов. 1930-аад онд Монголын насанд хүрсэн […]