Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш хийсэн Ази дахь хүйсийн тэгш байдлын судалгаанд Монгол Улс Филиппин, Бангладеш хоёр улсын дараагаар гуравдугаарт бичигджээ. Энэхүү судалгаа нь дэлхийн улс орнуудад хүйсийн тэгш байдлын нөхцөл байдлын ойлголтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах зорилгын хүрээнд хийгджээ.
Судалгаанд Азийн орнуудын эмэгтэйчүүдийн улс төрийн асуудалд нөлөөлөх боломж, боловсролын төвшин, эрүүл мэндийн үйлчилгээ авах чадвар, албан тушаалд дэвших боломж зэргийг харгалзан үзэн жендерийн тэгш байдлын индексийг гаргажээ. Азийн Топ 10 орон Монгол Улсын хувьд энэхүү индексээр дэлхийд 53 дугаарт эрэмбэлэгдэж буй бөгөөд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бусад зүүн Азийн орнуудынхтай харьцуулахад хамаагүй өндөр, албан тушаалд дэвших боломж, боловсролын хүртээмж сүүлийн жилүүдэд ахицтай байсан хэмээн үнэлжээ.
Гэхдээ Япон, Камбож улсуудтай зэрэгцэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал, амьдрах чадварт жендерийн ялгаа гардаг гэсэн жагсаалтад багтжээ. Сонирхуулахад, хүйсийн тэгш байдлыг хангасан Азийн топ 10 улсын жагсаалтад БНХАУ, Япон, БНСУ зэрэг эдийн засгаар тэргүүлэгч улсууд багтаагүй байна.
Эх сурвалж: weforumorg
2 comments
Бангладеш яахаар 2т ордогийн Тэнд исламын шашны хязгаарлалтанд орсон эмэгтэйчүүд хэцүүхэн байна шүү дээ
Жендерийн хувьд тэгш байх нь хөгжлийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг гэж үнэн юм шиг байна.