Цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан багш нарын хугацаагүй ажил хаялт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар хот хөдөөгийн 130 сургууль, 15 цэцэрлэг ажил хаялтад оролцож байгааг МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг мэдээллээ. Түүнчлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд жагш нарын суулт болж байна.
Уг суултыг дэмжин оролцохоо илэрхийлсэн 10 мянга орчим багш, ажилчид мэдүүлгээ ирүүлсэн байна. Үргэлжлүүлэн ирэх лхагва гарагт Сүхбаатарын талбайд багш нар жагсаал зохион байгуулахаар болсон байна. Багш нарын цалингмнэмэх асуудлыг судлахаар ХНХЯ, Сангийн яам, БСШУСЯ, МҮЭ-ийн хамтарсан Ажлын хэсэг өнгөрсөн пүрэв гарагт байгуулагдаж, судалгаагаа хийсэн бөгөөд дүнгээ өнөөдөр засгийн газарт хүргүүлсэн байна. Судалгааныг дүнг Засгийн газар хэрхэн хүлээн авахаас ажил хаялт үргэлжлэх, дуусах асуудал шийдэгдэх юм.