Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр тус хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагын удирдлагууд, нийслэлийн Засаг дарга, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцов. 1930-аад онд Монголын насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг нь баривчилж, 15 хувийг буудаж хороосон гэдгийг түүхчид тэмдэглэжээ. “Ангийн дайсан”, “гадаадын тагнуул” гэх шалтгаанаар хэлмэгдүүлсэн хүмүүсийн 30 гаруй мянгыг нь цагаатгаж, төрөл төрөгсдөд нь нөхөн олговор олгоод буй юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн