Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд хийжээ.
Тус шалгалтуудаар Орон сууцны тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай хуулиуд болон холбогдох дүрэм журам, стандартыг зөрчсөн нийт 123 газрын тусгай зөвшөөрөл болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэрээг цуцлуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанд ханджээ.