mongol-juu.jpg
2018-09-10 17:00
ОХУ, ТУХН-ийн орнуудын аялал, жуулчлалын зах зээлийн судалгааны агентлагийн явуулсан судалгаагаар Оросууд хамгийн их жуулчилдаг топ-50 оронд Монгол улс багтжээ. Монголд жуулчилдаг орос иргэдийн тоо өнгөрсөн онд 10 мянга байсан бол 2018 онд 46 мянгад хүрч 28% болжээ. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс 45-р байрт орсон байна. Жагсаалтыг Турк, Финланд, Казахстан тэргүүлжээ.

emegtei-1.jpg
2018-09-10 16:52
Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм есдүгээр сарын 10-аас 23-ыг хүртэл өдөр бүр 20:00 цагаас шинэхэн байгуулагдсан On’n Off Production House-ын их танхимд тоглох гэж байна. Тодруулбал, хайр дурлал, өнгөлөг, хөгжилтэй адал явдлаар дүүрэн “Single Ladies” цуврал киногоороо үзэгч олныг байлдан дагуулсан “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн хамт олон, жүжигчин МУСТА Г.Ундармаа нар өнгөрсөн тавдугаар сард […]

bga.jpg
2018-09-10 16:36
800 хоногийн өмнө буюу 2016 оны наадмын өмнөхөн тэр ажлаа авч байжээ. Түүний ажил бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Гэхдээ энэ хүн ажил албанхаа тухайд “Дарга, захирагч гэдэг үгэнд би дургүй. Хотын дарга бол нийслэлийн амьдралыг тодорхой стандартад жигдрүүлэх үүрэгтэй менежер юм” гэж тодорхойллоо. Түүний удирдаж байгаа 1,4 сая хүнтэй их хотод […]

mod-1.jpg
2018-09-10 16:25
Орон нутагт малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа талаар албаныхан мэдээлж байна. Өнгөрсөн онд малын хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд 901 бүртгэгдсэн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 600 гаруй хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа ажээ. Уг нь малын хулгайчидтай тэмцэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт сайжруулж байж гэмт хэргийн тоо буурах хандлагатай байгаа юм. […]

tsusoirtolt.jpg
2018-09-10 16:15
Төрөл ойртолт буюу энгийнээр цус ойртолт нь Монгол хүний удмын санг ядууруулж баяжил, цэвэр­шилтийг нь саатуулах та­хал болсоор байна. Монголчууд хэзээнээс нааш өөрийн есөн үеийн дотор ураг холбож болохгүй гэж хойч үедээ сургаж захиж, “Ургийн бичиг” хөтлүүлдэг байсан. Гэвч сургамж, сургааль маань аль хэдийнэ мартагдаж, удам судар ураг төрлөө мэддэг хүн нь ховордсон. Өөрөөр хэлбэл, […]

zuragaaaa.jpg
2018-09-10 16:06
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүс […]

yrunhii.jpg
2018-09-10 15:57
Молдовын ерөнхийлөгч Игорь Додон Ням гарагт Молдовын ерөнхийлөгч Игорь Додоны хамгаалалттай цуваа ачааны машинтай мөргөлдөж, ерөнхийлөгч эмнэлэгт хүргэгджээ. Додон өчигдөр нийслэл Кишинёвоос баруун бүсийн Унгены хот руу зорчиж явсан байна. Ерөнхийлөгчийн цуваа явж байх үед цагаан өнгийн ачааны машин урсгал сөрөн орж ирээд хамгаалалтын машиныг мөргөж, улмаар Додоны сууж явсан седан машины жолоочийн тал руу […]

chono.jpg
2018-09-10 15:42
Рок попын урлагт өөрсдийн өнгө төрх имиджийг бүрдүүлж олон ч дуугаараа олны хайр хүндлэлийг хүлээгээд байсан “Чоно” хамтлаг багагүй хугацаанд урлагаа орхин завсарлаад байсан. Тэд өнгөрөгч онд эргэн нийлж уран бүтээлдээ шуурхайлан орж байгаад сонсогч фенүүд нь баяртай байгай нь дамжиггүй биз ээ. Чоно хамтлаг эргэн ирэхдээ өөр өнгө аясаар дуулах болно хэмээн хамтлагийн ахлагч […]

zam-3.jpg
2018-09-10 15:37
Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг есдүгээр сарын 11-21 буюу маргаашнаас эхлэн 10 хоног хаах юм. Баянзүрхийн товчоо орчимд 4-5 км газарт түгжрэл үүсдэг байдлыг цэгцлэх үүднээс тус замыг өргөтгөх, шинэчлэх ажил эхэлсэн. Авто замын түгжрэл, зам гүүрийн засвар бүтээн байгуулалттай холбоотой хаагдсан замын ажлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн […]

ajil-1.jpg
2018-09-10 15:06
Бэлгийн дарамт учруулсан гэх олон удаагийн хэрэгт буруутгагдаж буй CBS теле радио корпорацийн захирал Лесли Мунвс албан тушаалаа орхихоор боллоо. Тэрбээр энэхүү корпорацийн дарга, ерөнхийлөгч, захирал гэсэн албан тушаалуудыг хашдаг байжээ. Үүний сацуу Мунвс болон CBS корпораци бэлгийн дарамтын эсрэг “MeToo” хөдөлгөөнийг дэмжигч байгууллагуудад 20 сая ам.долларын хандив өргөхөөр болсон юм. Өмнө нь “New Yorker” […]