Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм есдүгээр сарын 10-аас 23-ыг хүртэл өдөр бүр 20:00 цагаас шинэхэн байгуулагдсан On’n Off Production House-ын их танхимд тоглох гэж байна.
Тодруулбал, хайр дурлал, өнгөлөг, хөгжилтэй адал явдлаар дүүрэн “Single Ladies” цуврал киногоороо үзэгч олныг байлдан дагуулсан “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн хамт олон, жүжигчин МУСТА Г.Ундармаа нар өнгөрсөн тавдугаар сард “ACEM VILLA” гэрт “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмаа үзэгч олонд толилуулсан.
Эмэгтэйчүүдэд тохиолддог хайр сэтгэл, гомдол, нулимс зэрэг бүхий л асуудлыг өвөрмөц жижиг тайзан дээр хоёрхон жүжигчин хэрхэн амилуулсныг алга ташин хүлээж авч байсан. Тэгвэл дахин тайзнаа амиллаж байгаад үзэгчид ихээхэн сайшаалтай байгаа ажээ.