ОХУ, ТУХН-ийн орнуудын аялал, жуулчлалын зах зээлийн судалгааны агентлагийн явуулсан судалгаагаар Оросууд хамгийн их жуулчилдаг топ-50 оронд Монгол улс багтжээ. Монголд жуулчилдаг орос иргэдийн тоо өнгөрсөн онд 10 мянга байсан бол 2018 онд 46 мянгад хүрч 28% болжээ. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс 45-р байрт орсон байна. Жагсаалтыг Турк, Финланд, Казахстан тэргүүлжээ.