Рок попын урлагт өөрсдийн өнгө төрх имиджийг бүрдүүлж олон ч дуугаараа олны хайр хүндлэлийг хүлээгээд байсан “Чоно” хамтлаг багагүй хугацаанд урлагаа орхин завсарлаад байсан. Тэд өнгөрөгч онд эргэн нийлж уран бүтээлдээ шуурхайлан орж байгаад сонсогч фенүүд нь баяртай байгай нь дамжиггүй биз ээ.

Чоно хамтлаг эргэн ирэхдээ өөр өнгө аясаар дуулах болно хэмээн хамтлагийн ахлагч Д.Дэрмээ нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.Тэгвэл хэлсэнчлэн шинэ өнгө төрх шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиад эхэлжээ. Ээлжит нэгэн шинэхэн уран бүтээл болох “Үүрд хайрлана” дууг нь та бүхэндээ хүргэж байна. Сонсоход тааламжтай намуухан хэмнэл, клипны шинэ өнгө төрх, ариун үнэнч хайр дурлалыг энэхүү дуундаа шингээсэн нь үнэхээр шинэ болжээ.

;

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн