“Шинэ үе” продакшнаас гарч “Мөрөөдлийн театр”-т харьяалагдах болсон жүжигчин Сөрөлт сүүлийн үед энд тэнд наргиж цэнгэж явах нь олширчээ.
Түүний талаар ёс бус үг хэллэгтэй бичлэг цахим орчинд цацагдан олны бухимдлыг багагүй хүргэсэн. Тус бичлэгийг жүжгийн бэлтгэл хэмээн тайлбарласан хэдий ч олон нийтээс уучлалт гуйх шаардлагагүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Бичлэг хийж байгааг мэдээгүй гэх тэрбээр “Намайг бэлтгэл хийж байхад эргэлтээр ирсэн найз орж ирээд тавьчхаж байгаа байхгүй юу. За тэр бичлэгийг тавьсан хүн нь надаас өөрөө уучлалт гуйсан. Надад хүмүүс аягүй муухай сэтгэгдэл үлдээж намайг хүмүүст муухай болгож харагдуулж байгаа байхгүй юу. Би хэлсэн, арай ч дээ хөгшөөн гээд. Тийм бичлэг алдагдаж фэйсбүүкээр алдагдсанд уучлалт гуйя, хүлцэл өчье” хэмээсэн байна.
Бичлэгийг тарсан даруйд олон нийт жүжгийн маркетингаа тун ч ядмаг хийлээ хэмээн шүүмжилж эхэлсэн бөгөөд тус бичлэгний учир ийн тайлагдсан байна.