Хүүхэд залуучуудын “ГЭГЭЭН” театр нь 2014 оноос илбэчин, алиалагч, дуучин, уран нугараач, бүжигчин гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. “ГЭГЭЭН” театр нь бүрэн хэмжээний бие даасан томоохон 2 тоглолтыг амжилттай зохион байгуулж, монгол орноороо аялан тоглолт хийсэн байна.

Тус театрын томоохон зорилтуудын нэг нь хүүхдийн цэцэрлэг барих ба зорилгоо биелүүлэх арга зам, боломж бололцоог үргэлж хайж иржээ. Тэд зорилгоо биелүүлэхээр “Инээд Бэлэглэх Аян 2018” тоглолтыг хийхээр бэлтгэл ажилд ороод байна. “Инээд Бэлэглэх Аян 2018” тоглолтод театр циркийн үзүүлбэр, илбийн гайхамшиг, хөгжилтэй алиалагч, уран нугаралт, хүүхдийн дуучин, чөлөөт бүжгийн үзүүлбэр гэх мэт олон олон сонирхолтой үзүүлбэр багтах аж.

Хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхэн “Гэгээн” театрын хамт олны гэгээлэг хүслийг дэмжиж 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын аянд хандив болгож тэдний тоглолтыг таалан үзээрэй. Тоглолтын хүрээнд явагдах бүхий л үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй явуулж тоглолтын билет тус бүр хамтрагч байгууллагуудаар 20-50% ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг олгоно. Энэхүү гэгээлэг аяныг дэмжих хүсэлтэй болон хамтран ажиллах сонирхолтой байгаа аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүмүүс дараах утсаар холбогдоорой.

Бидэнтэй холбогдох утас: 80112484, 94226695, 90160392

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн