nnna-1.jpg

2018-01-25 14:45
Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр  “Эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт төсвийн 109 сая төгрөгөөр засвар хийлгэсэн” эрүүгийн хэргийг шалгаж байгааг мэдээлэв. Уг хэргийн холбогдогч нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан аж. 2015 оны аравдугаар сард уг албан тушаалд хэл ам дагуулан томилогдсон ч жил гаруйхны дараа суудлаасаа буусан. […]

570.jpg

2018-01-25 14:01
Хууль зүйн яамны байрны гадаа байх  0101 УБҮ улсын дугаартай, хар өнгөтэй “Лексус 570” маркийн автомашины зураг олон нийтийн сүлжээнд анхаарлын төвд байна. Хуульзүйн яамны гадна байсан учраас сайд Ц.Нямдоржийн унаа гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл энэ мэдээлэл үнэн гэдгийг Ц.Нямдорж сайд өөрөө хүлээн зөвшөөрлөө. Уг машиныг Засгийн газрын авто баазаас хэдхэн хоногийн өмнө сайд […]

tulgaa.jpg

2018-01-25 12:17
АТГ-аас нэр бүхий улстөрчдийн холбогдсон хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Цахим сүлжээнд “Бандааш” нэрээрээ олонд танигдсан УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хэргийг Прокурорын байгууллага АТГ-т шилжүүлж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Тус байгууллага Д.Гантулгаас байцаалт авч эхэлжээ. АТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагийн яриснаар МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шалгагдаж дуусаж байгаа ойрын хугацаанд […]

UIHH.jpg

2018-01-25 11:50
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд БНХАУ-ын талаас Консулын газар байгуулахад зориулж, газар олгох хүсэлт тавьсныг тусгажээ. Хятадын талаас 3-4 га газар олгох хүсэлт тавьсан ч орон нутгийн төвшинд энэ асуудлыг судалж,  мөн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн […]

duujid.jpg

2018-01-25 11:19
Олон нийтийн дунд нийтийн дуучдыг мөнгө “цөм” хийдэг гэх ойлголт бий. Жижиг зах зээлтэй манай улсын хувьд зохиолын дуучид олноороо төрөн гарч байгаа нь өрсөлдөхөд улам бэрхшээлтэй болсон тул тэд  шинэ залуу “нийтийнхэн” өмнөд хөршийг онилох болжээ. Тэдний нэг дуучин Р.Жаргалсайхан өмнөд хөршийн Манжуур хотноо өдөрт гурван газарт гэрээний дагуу дуулаад нэг сая төгрөгийн орлого […]

innna.jpg

2018-01-25 11:16
Хойд Солонгосын засаг захиргаа солонгос үндэстнүүддээ хандаж, Пхеньян, Сөүлийн хооронд үүссэн дайны байдлыг зөөлрүүлэхийг уриаллаа. БНАСАУ-ын мэдэгдэлд дурдсанаар солонгос үндэстнээ нэгдэх нь чухал асуудал гэнэ. Гэхдээ гуравдагч талыг энд оролцуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Үүнээс гадна Хойд Солонгосын засаг захиргаа БНАСАУ-ын пуужингийн болон цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор улс орныг нь шүүмжлэхээ багасгахыг уриалсан байна. Түүнчлэн цөмийн дайны […]

Untitled-7-10.jpg

2018-01-25 11:05
“Tesla” компанийн захирлуудын зөвлөлөөс тус компанийн тэргүүн Илон Маскийн шагналыг шинэ системд оруулжээ. Тэрбээр ойрын 10 жилд цалин, бонусын оронд ашгийн тодорхой үзүүлэлтээр гарсан амжилтын төлбөрөө авах юм байна. Ийнхүү Илон Маск цалин, бонусгүй болж, үр дүнтэй ажилласан нөхцөлд л тодорхой хэмжээний мөнгө авч байхаар болж байна. Төлөвлөгөө ёсоор Илон Маск 10 жил компанийн тэргүүний […]

opnis.jpg

2018-01-25 10:49
”Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос гардаг Багахангай, Багануур дүүрэг, Төв аймгийн Лүн, Баянчандмань сумын нутаг дэвсгэрүүдэд тогтмол шалгалт хийн ажиллаж байна. Иргэд жолооч нар орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ […]

Untitled-6-11.jpg

2018-01-25 10:46
Америкийн “Walt Disney” компани ажилчдадаа нэгэн зэрэг тус бүр 1000 долларын бонус олгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Үүний гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оруулж ирж буй татварын шинэчлэлтэй холбоотой гэнэ. Шагналыг АНУ дахь тус компанид ажилладаг 125 мянга орчим хүн авах юм байна. Ингэснээр “Walt Disney” 125 сая орчим доллар зарцуулна гэсэн үг. Үүнээс […]

vagon.jpg

2018-01-25 10:10
Дархан хотоос Эрдэнэт салах уулзвар дээр вагон шатсан хэрэг өчигдөр орой гарчээ. Машинистууд вагоны хамгийн урд толгой хэсгийн дээр гал гарсныг яаралтай арга хэмжээ авч унтраасан байна. Энэ тухай тэд өөрсдийн фэйсбүүк хуудсандаа бичлэг хийн баримтжуулсан аж. Хэрэв тухайн үед галыг түргэн унтраагаагүй бол вагон бүхэлдээ түймэрт автах аюултай байсан гэнэ.