Хууль зүйн яамны байрны гадаа байх 0101 УБҮ улсын дугаартай, хар өнгөтэй “Лексус 570” маркийн автомашины зураг олон нийтийн сүлжээнд анхаарлын төвд байна. Хуульзүйн яамны гадна байсан учраас сайд Ц.Нямдоржийн унаа гэх мэдээлэл тархаад буй.
Тэгвэл энэ мэдээлэл үнэн гэдгийг Ц.Нямдорж сайд өөрөө хүлээн зөвшөөрлөө. Уг машиныг Засгийн газрын авто баазаас хэдхэн хоногийн өмнө сайд Ц.Нямдоржид хуваарилж өгсөн машин аж. 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны нэгдүгээр сарын 15-нд Монголд орж ирсэн, 350 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй, тансаг зэрэглэлийн уг автомашиныг 85 сая төгрөгийн үнэтэй тоноглолтой байна гэж автомашин сонирхогчид ч шуугьж байна.
Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед дарга нарын тансаг унааг хурааж, алслагдсан сумын эмнэлэг, онцгой байдал, цагдаагийнханд хэрэглүүлэхээр шилжүүлж байсныг та бүхэн санаж буй. Гэтэл энэ засгийн үед дарга нарын тансаглал эргэн ирж буй бололтой.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=102732
3 comments
Хогын шаарууд булт мулт хуцалдаад юу олж долоох гээв. Тоноглол нь 85 сая ч гэх шиг. Тийм байсанч чадаг юм. Та нарт ямар хуртээлтэй болоод хуцалдаад байна. Оерсдийнхее зарах гэсэн Нэг муу дивиди сиди gps энэ тэрийгээ унэ хургэх гэж цуураад яавал гэж. Нямдорж л тэр бугдийг мэдээд байхдаа ч яадаг аж.
Төрийн сайд хүн шүү дээ_Энэ зэргийн машин уналгүй дээ.Хоёрын хооронд юм бичээд яах ч билээ. Бусад улс орнуудад дарга нарын унадаг машин шүү дээ.
Улс ард түмэн нь ядарч туйлдаж байхад ямар өндөр хөгжилтөй болсон биш, ядарсан ардынхаа мөнгөөр туйлаад ямар ухамсаргүй юм бэ.