2018-01-25 12:171min02

УИХ-ын гишүүн Д.Гантулгаас байцаалт авч эхэлжээ

tulgaa

АТГ-аас нэр бүхий улстөрчдийн холбогдсон хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Цахим сүлжээнд “Бандааш” нэрээрээ олонд танигдсан УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хэргийг Прокурорын байгууллага АТГ-т шилжүүлж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Тус байгууллага Д.Гантулгаас байцаалт авч эхэлжээ.

АТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагийн яриснаар МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шалгагдаж дуусаж байгаа ойрын хугацаанд прокурорт шилжүүлнэ гэлээ. Он гарсаар АТГ-аас эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн байна.