УИХ: БНХАУ-д 2 га газар ашиглуулна

2018-01-25 11:501min0
UIHH

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд БНХАУ-ын талаас Консулын газар байгуулахад зориулж, газар олгох хүсэлт тавьсныг тусгажээ.

Хятадын талаас 3-4 га газар олгох хүсэлт тавьсан ч орон нутгийн төвшинд энэ асуудлыг судалж,  мөн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр 2 га газар олгох боломжтой гэж үзсэн тул Гадаад харилцааны яам Хятадын талтай ярилцаж, 2 газар ашиглуулах талаар зөвшилцсөн байна. Энэ дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хятадын Консулын газар барихад зориулж 2 га газар ашиглуулах асуудал туссан байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй