Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт төсвийн 109 сая төгрөгөөр засвар хийлгэсэн” эрүүгийн хэргийг шалгаж байгааг мэдээлэв. Уг хэргийн холбогдогч нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан аж.
2015 оны аравдугаар сард уг албан тушаалд хэл ам дагуулан томилогдсон ч жил гаруйхны дараа суудлаасаа буусан. Харин энэ хугацаанд улсад 109 сая төгрөгийн хохирол учруулж амжсаныг АТГ шалгаж буй юм байна. Тодруулбал, эхнэрийнхээ эзэмшилд байдаг Тэрэлж дэх амралтын газарт засвар хийх нэрээр 109.4 сая төгрөгийн хохирол яаманд учруулжээ.
Б.Батсайханы тухайд 1984 онд Зүүнбаянгийн цэргийн ангийн улс төрийн орлогчоос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тухайн үед Диско клуб ажиллуулж байснаараа Диско Б.Батсайхан гэгдэх болжээ. 1996 оноос БХЯ-ны сайд Д.Дорлигжавын зөвлөхөөр ажиллаж байх үедээ хурандаа цолоор шагнагдсан байна. Түүнчлэн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь зөвлөхөөр нь ажиллаж байгаад БХЯ-ны ТНБД-аар томилогдсон байна.
1 comment
Хөгийн новш вэ эхнэр нь ийм сармагчин царайтай байгаадаа төсвийн мөнгө цусалж байхбг бодоход амралт ажлулж бж яасан шуналтай сармагчингууд вэ яаж хоол хоолойгоор нь ьавж бн.бузар эр.эм 2.эхнэр нь гэж 109сая идээд бордмол тоорой өдөрд 100удаахоол иддэг гахай байхдаа олон хүний төсвийн татварын мөнгийг ховдог гахайнууд л иднэ..гахай юу ч хамаагүйсцусаллаг ёгахайнууд.