Арьс, гоо заслын чиглэлээр үзлэг, зөвлөгөө үйлчилгээ, мэс ажилбар хийдэг “Үлэмж” гоо сайхны эмнэлэгт Япон улсын иргэн Масаки Козуми нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлж байсныг НМХГ-аас тогтоолоо.
Шангрила моллд байрлах тус эмнэлэгт Масаки Козуми нь гурван сарын давтамжтайгаар ирж, мэс засал хийдэг байсан аж. Хамгийн сүүлд энэ сарын 23-ныг хүртэл гоо сайхны мэс ажилбар хийгээд буцсан байна. Маш олон охид, эмэгтэйчүүд давхраа оёулж, хамараа өндөрүүлэн, хамрын үзүүрээ өргүүлж, , унжсан арьсаа мэргэжлийн бус хүнээр татуулж гоо сайхнаараа хохирсон гэсэн үг. Үүнээс гадна эм, эмнэлэгийн хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан гэнэ.