Дархан хотоос Эрдэнэт салах уулзвар дээр вагон шатсан хэрэг өчигдөр орой гарчээ. Машинистууд вагоны хамгийн урд толгой хэсгийн дээр гал гарсныг яаралтай арга хэмжээ авч унтраасан байна. Энэ тухай тэд өөрсдийн фэйсбүүк хуудсандаа бичлэг хийн баримтжуулсан аж. Хэрэв тухайн үед галыг түргэн унтраагаагүй бол вагон бүхэлдээ түймэрт автах аюултай байсан гэнэ.