Америкийн “Walt Disney” компани ажилчдадаа нэгэн зэрэг тус бүр 1000 долларын бонус олгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Үүний гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оруулж ирж буй татварын шинэчлэлтэй холбоотой гэнэ.
Шагналыг АНУ дахь тус компанид ажилладаг 125 мянга орчим хүн авах юм байна. Ингэснээр “Walt Disney” 125 сая орчим доллар зарцуулна гэсэн үг. Үүнээс гадна тус компани 50 сая долларын сан нээж, боловсролдоо мөнгө зарцуулж буй цагийн ажилтай ажилтнууддаа туслахаар шийджээ. Татвар буурснаар тус компани жилд хоёр тэрбум долларын орлого нэмэгдэж орно гэсэн тооцоолол гарсан байна.
Трампын татварын шинэчлэлийн хуулийн төсөлд компанийн ашгийн татварыг 35-аас 21 хувь болж бууруулна гэж заасан билээ. Зарим компаниуд энэ мөнгийг ажилчдадаа зарцуулна гэсэн байна. Тухайлбал “Verizon Communications” компани ажилчдадаа 2.6 мянган долларын облигаци гаргана гэжээ.