Хойд Солонгос нийт солонгос үндэстэндээ хандаж уриалга гаргалаа

Хойд Солонгосын засаг захиргаа солонгос үндэстнүүддээ хандаж, Пхеньян, Сөүлийн хооронд үүссэн дайны байдлыг зөөлрүүлэхийг уриаллаа. БНАСАУ-ын мэдэгдэлд дурдсанаар солонгос үндэстнээ нэгдэх нь чухал асуудал гэнэ. Гэхдээ гуравдагч талыг энд оролцуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Үүнээс гадна Хойд Солонгосын засаг захиргаа БНАСАУ-ын пуужингийн болон цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор улс орныг нь шүүмжлэхээ багасгахыг уриалсан байна.
Түүнчлэн цөмийн дайны өдөөн турхирч буй АНУ-ын эсрэг ажиллахыг нийт солонгос үндэстэндээ уриалжээ. Хойд Солонгосын засаг захиргаа энэ 2018 оныг талуудын байр суурь ойртох томоохон эргэлтийн жил байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.