tsetseg.jpg
2017-12-27 13:08
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэг сар амарна. Харин цэцэрлэгийн багачууд амрахгүй “алба”-ндаа явна гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайд Ц.Цогзолмаа хэлэв. Тэрбээр ” цэцэрлэгийг амраавал ээж, аавууд хүүхдээ харах  хүнгүй учраас ажлаа таслах, чөлөө авах асуудал үүснэ. Иймд ханиад, томуугийн өвчлөлд цэцэрлэгийн хүүхдүүд их өртөж байгаа ч аав, ээж нь ихэвчлэн […]

us-2.jpg
2017-12-27 12:31
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дахь орон сууцны гуравдугаар давхарт мөнгөн ус асгарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр онцгой байдлын утсанд ирсэнээр Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 15:03 цагт очиж нэгдүгээр давхрын шал хүртэл  18 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Ганцхан грамм мөнгөн ус ууршихдаа 20 га хүртэл […]

zasag-2.jpg
2017-12-27 12:08
Нийслэлийн Засаг даргын зөвлөл энэ оны отгон хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төслийг танилцуулав. Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд хийгдэх уг төслийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм. Улаанбаатар хотын такси үйлчилгээний өнөөгийн байдал […]

io.jpg
2017-12-27 11:57
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн алба хаагчид энэ сарын 22-нд нэгнийхээ аминд хүрсэн хэргийг АТГ-аас эрүү үүсгэн шалгаж байна. Албан бус мэдээллээр цагдаа нар шинэ жилийн баяраа нууцаар тэмдэглэж яваад нэгнийгээ машинаар дайрч хөнөөжээ. Энэ хэрэгт холбогдуулан тус аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Мөнхбод, Эрүүгийн тасгийн дарга, хошууч Н.Өлзийхутаг нарыг албан тушаалаас […]

evluuleg.jpg
2017-12-27 11:39
Улиран одох 2017 он монголчуудын хувьд шинэ ерөнхийлөгчөө сонгож, нийгэм,  урлаг спортын салбарт түүхэнд байгаагүй амжилт гаргасан жил байв. Энэ удаа бид оны ОНЦЛОХ хүнийг нэрлэж байна.  1. Ч.Ганжавхлан Олон мянган хүний хандив тус дэмээр бүтээсэн “Ид шидийн орон” төслийг санаачлагч, хүүхдийн төлөө ЗА гэж дуугардаг залуу бол Ч.Ганжавхлан. Тэр бол энэ оны онцлох залуусын […]

melania-1.jpg
2017-12-27 11:33
АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордны цэцэрлэгт ургадаг хамгийн хөгшин модыг тайрч хаяхыг үүрэгджээ. CNN теле сувгийн мэдээлж буйгаар Жексоны алдарт замбага модыг 1828 онд Ерөнхийлөгч Эндрю Жексоны үед цэцэрлэгт хүрээлэнд суулгасан юм байна. АНУ-ын Үндэсний дендрари судлалын баримтаас үзэхэд өдгөө 200 настай зохиомол дэмжлэгтэйгээр уналгүй ургаж байгаа бөгөөд ийм зүйлгүйгээр аль хэдэн жилийн […]

pounds.jpg
2017-12-27 11:04
Зул сарын баярын өмнөхөн Их Британийн Уэст-Мидлэндсийн нэлээд хэдэн гэр бүлийг үл таних этгээд баярлуулсан байна. “Нууц Санта” тэдний шуудангийн хайрцагт “Есүс та нарт хайртай” хэмээх бичиг бүхий бэлэн мөнгөтэй дугтуй хийгээд орхижээ. Сантагаас бэлэг авсан азтаны нэг нь шөнө дундын үед шуудангийн хайрцаг дуугарахыг сонссон гэж сэтгүүлчдэд ярьжээ. Ингээд маргааш нь шалгаж үзтэл 50 […]

gerlelt.jpg
2017-12-27 10:33
Гэрлэсэн, хайртай хүнтэйгээ хамт амьдардаг хүмүүс ганц биечүүдээс ч илүү амьдралаас таашаал авдаг гэнэ. Канадын эрдэмтэд энэхүү дүгнэлтийг гаргажээ. Ванкуверийн эдийн засгийн сургуулийн эрдэмтэд Их Британийн иргэдийн ёс суртахуун, сэтгэлзүйн мэдээллийн хоёр санд дүн шинжилгээ хийж үзжээ. “British Household Panel Survey”-ийн эхний санд 30 мянган хүний гэр бүлийн байдлын тухай мэдээлэл болон хувийн статусаа субъективээр […]

mes-zasalch.jpg
2017-12-27 10:15
Хөгшрөлтийг даван туулж, үхлийг ялж чадна хэмээн итгэлтэй дуугардаг, дуулиан шуугиан тарьдгаараа алдартай мэс заслын эмч Сержио Канаверо дэлхий дахины хүлээж байсан зүйлд ханцуй шамлан оржээ. Тэрбээр маш нууцлаг нөхцөлд хэдэн мэс засалчийн хамт амьд хүнд толгой шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа юм байна. Хэрвээ энэ оролдлого бүтэлгүйтвэл хүний амь наснаас гадна мэс заслын […]

hovd-1.jpg
2017-12-27 09:34
Ховд аймгийн “Ховд дулааны станц“ ТӨҮК дулааны станцад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан гал түймрийн нөхцөл байдалтай танилцах, үүрэг чиглэлээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Түлш эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын […]