АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордны цэцэрлэгт ургадаг хамгийн хөгшин модыг тайрч хаяхыг үүрэгджээ. CNN теле сувгийн мэдээлж буйгаар Жексоны алдарт замбага модыг 1828 онд Ерөнхийлөгч Эндрю Жексоны үед цэцэрлэгт хүрээлэнд суулгасан юм байна.

АНУ-ын Үндэсний дендрари судлалын баримтаас үзэхэд өдгөө 200 настай зохиомол дэмжлэгтэйгээр уналгүй ургаж байгаа бөгөөд ийм зүйлгүйгээр аль хэдэн жилийн өмнө унах байсан гэнэ. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн гэргий Цагаан ордонд болдог арга хэмжээний үеэр хэвлэлийн мэдээллийн ажилтнууд энэ модны доор зогсдог болохоор дээрээс нь уначих вий гэж санаа зовжээ. Ингээд Мелания Трамп энэ долоо хоногт энэ модыг хөрөөдөж хаяхыг үүрэгдсэн аж.

АНУ-ын 7 дахь Ерөнхийлөгч Эндрю Жексон уг модыг тангараг өргөх ёслолынх нь өмнөхөн таалал төгссөн гэргий Рейчелийнхээ дурсгалд зориулан суулгасан юм. 1928-1998 онд энэ замбага мод Америкийн 20-тын долларт дүрслэгдэж байлаа.

By updown

4 thoughts on “Мелания Трамп Цагаан ордны хамгийн хөгшин модыг тайрч хаяхыг үүрэгджээ”
  1. Чи өөрөө тэнэг. Хүний дээрээс унаад амь насанд аюул учруулахаас сэргийлжээ. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн аюулгүй байдалд санаа зовнижээ

  2. хэ хэ, хэ хэ, ха ха, ха ха, хэ хэ, ха ха … элэг хөшлөө, энэ нэг хоёр юмнаас болж

  3. худлаа… харин арчлах талаас нь анхаарсан..өмхийрсэн хэсгийг нь авч,тордох, арчлах гэсэн санаа гаргасан гэж ойлгосон..

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн