Зул сарын баярын өмнөхөн Их Британийн Уэст-Мидлэндсийн нэлээд хэдэн гэр бүлийг үл таних этгээд баярлуулсан байна. “Нууц Санта” тэдний шуудангийн хайрцагт “Есүс та нарт хайртай” хэмээх бичиг бүхий бэлэн мөнгөтэй дугтуй хийгээд орхижээ.
Сантагаас бэлэг авсан азтаны нэг нь шөнө дундын үед шуудангийн хайрцаг дуугарахыг сонссон гэж сэтгүүлчдэд ярьжээ. Ингээд маргааш нь шалгаж үзтэл 50 фунт стерлингтэй дугтуй байсан гэнэ. Тэдний хөршүүд ч яг ийм бэлэг хүлээн авчээ. Гэхдээ дугтуйн дахь мөнгө нь 50-100 фунт стерлингт хэлбэлзэж байсан гэнэ.
Мөнгөн бэлгийг нийтдээ тэр гудамжны 60 айл хүлээн авсан байна. Энэхүү өгөөмөр бэлэг тараагч хэн болох нь одоо ч тодорхойгүй байгаа аж. Тиймээс Уэст-Мидлэндсийн иргэд түүнийг “Санта Клаус” гэж нэрлэжээ.
“Энэ хүн олон хүнд Зул сарыг бэлэглэлээ. Тэр бол жинхэнэ Санта Клаус. Үнэхээр бусдыг сэтгэл санааг өргөж чадлаа” хэмээн тус гудамжны оршин суугч Кирсти Тэппер ярьсан байна.
1 comment
Тэр бол Санта биш Есүст итгэгч хүний өгөөмөр бэлэг байжээ.