Гэрлэсэн, хайртай хүнтэйгээ хамт амьдардаг хүмүүс ганц биечүүдээс ч илүү амьдралаас таашаал авдаг гэнэ. Канадын эрдэмтэд энэхүү дүгнэлтийг гаргажээ.
Ванкуверийн эдийн засгийн сургуулийн эрдэмтэд Их Британийн иргэдийн ёс суртахуун, сэтгэлзүйн мэдээллийн хоёр санд дүн шинжилгээ хийж үзжээ. “British Household Panel Survey”-ийн эхний санд 30 мянган хүний гэр бүлийн байдлын тухай мэдээлэл болон хувийн статусаа субъективээр үнэлсэн зэрэг оржээ. Хоёрдугаар сан буюу “UK APS”-т 350 мянган британи хүний тухай адилхан баримтуудыг заасан байна.
Мэдээллийн санг судалж үзээд судлаачид гэрлэсэн хүмүүс амьдралд сэтгэл хангалуун байдал нь өндөр түвшинд байдгийг тогтоожээ. Хэдийгээр гэрлэлтээс болж цаг хугацаа өнгөрөх тусам эерэг үр дагавар нь үгүй болдог ч гэрлэсэн британичууд ганц биечүүдээс ч илүү өөрсдийгөө аз жаргалтай гэж үзжээ.