Хөгшрөлтийг даван туулж, үхлийг ялж чадна хэмээн итгэлтэй дуугардаг, дуулиан шуугиан тарьдгаараа алдартай мэс заслын эмч Сержио Канаверо дэлхий дахины хүлээж байсан зүйлд ханцуй шамлан оржээ. Тэрбээр маш нууцлаг нөхцөлд хэдэн мэс засалчийн хамт амьд хүнд толгой шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа юм байна. Хэрвээ энэ оролдлого бүтэлгүйтвэл хүний амь наснаас гадна мэс заслын эмч нарын нэр хүнд эрс унах юм.
Мэс заслын тухай мэдээллийг нарийн чанд нууцалж байна. Мэс заслын орон дээр амиараа дэнчин тавин хэвтсэн өвчтөний тухай мэдээлэл ч алга. Гэхдээ энэ хугацаанд тархи нугасны булчингийн хатингаршил оноштой Оросын программист Валерий Спиридонов хөдлөхөө больсон биеэсээ салахын тулд эрсдэл хийхэд бэлэн гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч түүний оронд Хятадын нэгэн өвчтөнийг сонгосон байж магадгүй байна.
Мэс заслыг Хятадын эмнэлэгт хийж байгаа гэнэ. Учир нь энэ улсад төрөөс туршилтыг сайшаан дэмждэг бөгөөд урамшуулал ч сайн олгодог байна. Канаверог Хятадын ортопед мэс засалч дагалдан ажиллаж байна. Энэ эмч таван жил оготно дээр ийм төрлийн мэс засал хийсэн туршлагатай юм. Түүний туршсан амьтад хэдхэн цаг амьдарсан ч тэр туршилтаа үргэлжлүүлсээр байжээ.
Харин Сержио Канаверо саяхан сармагчны толгойг амжилттай шилжүүлэн суулгасан билээ. Түүнийг хүн дээр туршилт хийсэн тухай баримт нотолгоо байхгүй ч цогцсон дээр толгой шилжүүлэн суулгасан гэх яриа байдаг.
Мэргэжилтнүүд Сержио Канаверогийн мэс заслыг заль мэх гэж үздэг. Гэсэн хэдий ч хүмүүс итали мэс засалчийг гайхамшгийг бүтээж чадна гэдэгт найдсаар байгаа билээ.
1 comment
ene bol uhaantai zorigtoi hun hiij boloh bolomjt6oi mes zasal shuu bolno