safe_image.jpg
2017-12-27 09:33
Алдартнууд олны өмнө гарч ирэхийнхээ өмнө өмсөж зүүхээ сайтар цэнэж гарч ирдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэд, ялангуяа Холливудын сайхан бүсгүйчүүд гоёмсог урт даашинзныхаа дор том размерын туфльтэй гарч ирдэгийг анзаардаг хүн тун цөөн. Магадгүй та тэдний улаан хивсэн дээгүүр маш удаан гэгч нь түүртэн алхаж байгааг анзаарсан байх л даа. Харин тэднийг сайтар ажиглавал олонх […]

bnsu.jpg
2017-12-27 09:26
Сүүлийн жилүүдэд гадаад улс орнуудад сурч, хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарсаар байна.  Шинэ он гарахад хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд БНСУ-д ажиллаж амьдарч байсан монгол залуус шинэ жилээ тэмдэглэж байгаад нэгнийхээ аминд хүрсэн хэрэг энэ сарын 23-нд гарчээ. Тус улсын Илсан хотод монголчууд шинэ жилийн үдэшлэг зохиох үеэр  хоёр монгол […]

Shanghai-Skyline-Night-Big-Bus-Tours-01-2017-1.jpg
2017-12-27 09:16
Шанхай хотын засаг захиргаа хүн амынхаа тоо, барилга барих газар нутгийн талбайд хяналт тавьж эхэлжээ. Тус улсын Төрийн зөвлөлийн мэдээлэлд дурдсанааар Шанхай хотын хүн ам 2035 он гэхэд 25 саяас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Энэ дагуу хотын захиргаа хөтөлбөр боловсруулсныг Хотын зөвлөлөөс сайшаасан байна. Шанхай нь Хятаддаа төдийгүй дэлхийд хүн амынхаа тоогоор дээгүүрт бичигддэг хот […]

ariljaa.jpg
2017-12-26 18:01
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Арилжааны журам”-ын 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг тус тус үндэслэн гаргасан Гүйцэтгэх захирлын 2017 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн А218 тоот тушаалаар багцын арилжааны ханшийн хэлбэлзлийн доод хязгаарыг өмнөх өдрийн хаалтын ханшаас 15.0 хувиас илүүгүй байх, өсөх хэлбэлзэл нь […]

medeeshuu.jpg
2017-12-26 17:25
Ханхүү Харригийн сүйт бүсгүй, жүжигчин Меган Маркл Сандрингемийн ордонд хатан хааны гэр бүлийг дагалдан явах үеэрээ папарацциудын өмнө хэлээ гаргаж дэггүйтжээ. Тэрбээр Гэгээн Мария Магдалинагийн сүмд уламжлал ёсоор болдог Зул сарын мөргөлд оролцохоор явж буй нь энэ юм. Хэдийгээр тэр ёслолын ажиллагаанд оролцож байгаа ч бяцхан дэггүйрхлээ гаргаад авъя гэсэн бололтой. Уг нь Британийн хааны […]

BZD.jpg
2017-12-26 17:21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаантай холбогдуулан тус дүүргийн иргэдийн Хуралд “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн 2018 оны төсвийг батлахдаа хуралдаанд […]

medee-2.jpg
2017-12-26 17:16
Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59  дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн […]

541-1.jpg
2017-12-26 16:58
Урд хилийн асуудал нааштайгаар шийдэгдэж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ян Циндун манай ГХЯ-ны албаны хүмүүстэй уулзаж, Ганцмод-Гашуунсухайтын боомтод үүсээд байгаа нүүрсний ачаа тээврийн автомашины асуудлыг нааштай шийдвэрлэж байгаа талаар ярилцсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Үүний үр дүнд манайхаас гаргаж буй нүүрсний хэмжээнд ахиц гарч хоногт 500 орчим ачааны […]

nnne.jpg
2017-12-26 16:52
Өвөрмонголчууд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардалд хандивлахаар сайн дурын аян өрнүүлж зургаан хоногт 150,520 юань буюу 55 орчим сая төгрөгийг цуглуулжээ. Төр, түмэндээ хүндлэгдсэн Бавуугийн Лхагвасүрэнгуайн эмчилгээний зардалд 100 сая орчим төгрөг шаардлагатай бөгөөд Засгийн газрын нөөц сангаас 10 сая төгрөг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 10 сая төгрөг, Эрүүл мэндийн яамнаас таван […]

site.jpg
2017-12-26 16:40
БНХАУ-ын дарга Си Жиньпиний кибер салбарын хяналтын бодлогын хүрээнд Хятадын засаг захиргаа сүүлийн гурван жилийн хугацаанд 13 мянга гаруй веб-сайтыг хаажээ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар энэ тухай Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хурлын Байнгын хорооны уулзалтын үеэр мэдээлсэн гэнэ. Тус улсын засаг захиргаа 2015 оноос алан хядах ажиллагаа, порно бичлэгтэй холбоотой мэдээлэл цацдаг вэб-сайтуудыг хаах ажиллагаа […]