Өвөрмонголчууд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардалд хандивлахаар сайн дурын аян өрнүүлж зургаан хоногт 150,520 юань буюу 55 орчим сая төгрөгийг цуглуулжээ.
Төр, түмэндээ хүндлэгдсэн Бавуугийн Лхагвасүрэнгуайн эмчилгээний зардалд 100 сая орчим төгрөг шаардлагатай бөгөөд Засгийн газрын нөөц сангаас 10 сая төгрөг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 10 сая төгрөг, Эрүүл мэндийн яамнаас таван сая төгрөг тус тус гаргахаар болсон. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сард БНСУ-д хагалгаанд орохоор төлөвлөсөн байгаа аж. Түүний бие чилээрхэж, БНСУ-д шинжилгээнд хамрагдсанаар хорт хавдартай гэдгээ оношлуулсан юм.