“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Арилжааны журам”-ын 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг тус тус үндэслэн гаргасан Гүйцэтгэх захирлын 2017 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн А218 тоот тушаалаар багцын арилжааны ханшийн хэлбэлзлийн доод хязгаарыг өмнөх өдрийн хаалтын ханшаас 15.0 хувиас илүүгүй байх, өсөх хэлбэлзэл нь ханшийн хязгааргүй байхаар тогтоолоо. Зах зээлийн оролцогчдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу энэхүү өөрчлөлтийг оруулсан бөгөөд уг өөрчлөлт нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр МХБ-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс шинэчлэн баталж, СЗХ-гоор батламжлуулахаар хүлээгдэж буй ‘Арилжааны журам’-д тусгагдсан байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж