Ханхүү Харригийн сүйт бүсгүй, жүжигчин Меган Маркл Сандрингемийн ордонд хатан хааны гэр бүлийг дагалдан явах үеэрээ папарацциудын өмнө хэлээ гаргаж дэггүйтжээ.
Тэрбээр Гэгээн Мария Магдалинагийн сүмд уламжлал ёсоор болдог Зул сарын мөргөлд оролцохоор явж буй нь энэ юм. Хэдийгээр тэр ёслолын ажиллагаанд оролцож байгаа ч бяцхан дэггүйрхлээ гаргаад авъя гэсэн бололтой.
Уг нь Британийн хааны гэр бүлийн бичигдээгүй дүрэм ёсоор бол Меган Маркл гэр бүлийн ёслолд оролцох ёсгүй. Яагаад гэвэл тэр одоохондоо хатан хааны гэр бүлийн гишүүн болоогүй байгаа юм. Гэхдээ хатан хаан II Елизавета түүнийг энэ ёслолд оролцохыг зөвшөөрчээ.