Улс төр

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөл энэ оны отгон хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төслийг танилцуулав. Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд хийгдэх уг төслийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм.

Улаанбаатар хотын такси үйлчилгээний өнөөгийн байдал болон төсөл хэрэгжсэнээр ямар үр нөлөө гарах талаар ажлын хэсгээс танилцуулж, зөвлөлийн гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа. Зөвлөлийн гишүүд төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бөгөөд Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллах нь зүйтэй хэмээсэн юм. Зөвлөлийн энэ удаагийн хурлаас уг асуудлаар хурлын тэмдэглэл  гаргахаар шийдвэрлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close