65.jpg

2017-11-13 23:58
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт олон нийтийн газар  сэлэм эргүүлэн танхайрсан хэрэг өчигдөр гарчээ. Тэрбээр хэдэн залуусын хамт нэгэн баарны гадаа үймээн дэгдээж, бусдыг айлган сүрдүүлсэн байна. С.Бямбацогт нь “ VIP security” гэх хамгаалалтын компани ажиллуулдаг гэх мэдээлэл байгаа юм. https://youtu.be/OVAwOiLKF-U

11-11.jpg

2017-11-13 23:53
“Alibaba” Хятадын интернэтийн компани Ганц биечүүдийн өдрөөр 160 тэрбум юань буюу 25.3 тэрбум ам.долларын бараа худалдаж, дээд амжилт тогтоолоо. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.   Хятадад Ганц биечүүдийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлгүүрүүд 24 цагийн турш хямдралтай худалдаа зохион байгуулж, компанидаа асар их хэмжээний ашиг авч ирдэг билээ. Энэ […]

workers.jpg

2017-11-13 23:49
ХБНГУ-ын Засгийн газар дахь эдийн засгийн шинжээчдийн зөвлөлийн дарга Кристоф Шмидт Welt am Sonntag-т өгсөн ярилцлагадаа Герман улс компаниудынхаа өрсөлдөх чадварыг дэмжихийн тулд ажлын илүү уян хатан графикт шилжих хэрэгтэй гэжээ. “Ажлын өдөр оффист өглөө эхлээд оффисоос гарч явдаг төсөөлөл хуучирсан” хэмээсэн байна. Түүнчлэн дэлхий ертөнцөд цифрэн технологи нэвтэрсэн энэ үед арга барилаа өөрчилж, ажилтнуудаа […]

job.jpg

2017-11-13 23:46
Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.  Тус зөвлөл  орон нутагт зохион байгуулж байгаа удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтын явцад хөндлөнгийн, гэнэтийн шалгалт хийж байгаа. Ажлын хэсгийнхэн Дорнод аймагт ажиллах хугацаандаа албан тушаалтныг томилж, чөлөөлсөн шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, хууль зөрчин томилогдсон албан хаагчдын судалгааг […]

tseren.jpg

2017-11-13 23:45
Монголын боловсролын системийг атгаад буй Солонгосын Мүүний шашны гаж урсгалын эсрэг тэмцсэн Э.Цэрэн дээд шүүх дээр ялалт байгуулжээ. Одоогоос гурван жилийн өмнө Монголд дэлгэрсэн харийн шашны гаж урсгал Мүүнийхэн Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийж байгааг эсэргүүцэж, уг шашны гар хөл болох улс төрчдийг нэрлэн илчилж, биеэрээ тэмцэл өрнүүлж явсан хүн бол “Цэнхэр үс” нэрээр алдаршсан […]

hugatsaagui-1.jpg

2017-11-13 23:37
Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багш нар өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж байна. МҮЭХ-ноос зохион байгуулж буй энэ арга хэмжээнд шинжлэх ухааны салбарынхан нэгджээ. Тэд ирэх оноос өмнө цалингийн 50 хувийг нэмэх шаардлагыг Засгийн газарт тавиад байна. Ажил хаялтад дараах байгууллага нэгджээ. Шинжлэх ухааны салбар 1. Хими, химийн технологийн хүрээлэн 2. Ерөнхий болон сорилын биологийн […]

gazar-1.jpg

2017-11-13 23:30
Ираны баруун хэсэгт 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 61 хүн амиа алдаж, 300 хүн шархаджээ. Үүнээс гадна Иракт дөрвөн хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын тоо цаашид ч өсөж болзошгүй байгаа ажээ. Уг газар хөдлөлт иргэдийг сандралд оруулж, хүмүүс гэрээсээ гудамжинд гарч ирсэн байна. Иракийн нийслэл Багдад хотын лалын сүм чанга яригчаар дамжуулан мөргөл, […]

ddd.jpg

2017-11-13 23:29
Энэ сарын 6-7-нд ихэнх нутгаар их хэмцээний цас орж, орон нутгийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хорьсон. Орхон аймгийн Засаг даргын захирамжаар  өнөөдрөөс эхлэн  Эрдэнэт-Дархан чиглэлийн автозамыг  хөдөлгөөнийг нээжээ. Эрдэнэт-Дарханы хотын чиглэлд Хөшөөтийн даваанд халтиргаа гулгаа үүсч, аваар осол гарах нөхцөл байдал үүсээд байсан тул энэ сарын 12-ны 12.00 цагаас эхлэн түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон. Өнгөрсөн […]

trump-putin.jpg

2017-11-13 23:29
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Жон Бреннан CNN сувгийн эфирт өгсөн ярилцлагадаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн төрийн тэргүүн Дональд Трампыг айлгасан байж болзошгүй гэжээ. Студид Трамп, Путины Вьетнамд хийсэн уулзалтын талаар маргаан өрнөсөн байна. Энэ үеэр Бреннан Путиныг Америкийн төрийн тэргүүний бялдуучилдаг сул талыг ашигласан байж магадгүй гэсэн байна. Түүнээс гадна Трамп Оросын […]

spicy-1.jpg

2017-11-13 23:26
Их Британийн алдарт “Spice Girls” хамтлаг ирэх онд шинэ цомог бичүүлэхээр нэгдэнэ. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “The Sun”-д мэдээлжээ. Энэхүү саналыг хамтлагийн нэг гишүүн Мел Си гаргасан гэнэ. Үүнээс гадна хамтлагийн бүрэлдэхүүнд эргэн ирэхийг байнга эсэргүүцдэг Виктория Бекхэм ч нэгдэх гэнэ. “Таван бүсгүй энэ яриаг өнгөрсөн зунаас нууцалсан бөгөөд 2018 онд нэгдэхэд бүгд […]