2017-11-13 23:291min00

Эрдэнэт-Дархан чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээлээ

ddd

Энэ сарын 6-7-нд ихэнх нутгаар их хэмцээний цас орж, орон нутгийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хорьсон. Орхон аймгийн Засаг даргын захирамжаар  өнөөдрөөс эхлэн  Эрдэнэт-Дархан чиглэлийн автозамыг  хөдөлгөөнийг нээжээ.

Эрдэнэт-Дарханы хотын чиглэлд Хөшөөтийн даваанд халтиргаа гулгаа үүсч, аваар осол гарах нөхцөл байдал үүсээд байсан тул энэ сарын 12-ны 12.00 цагаас эхлэн түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон. Өнгөрсөн шөнө тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч болон “Орхон АЗЗА” компаний найман ажилтан хамтран халтиргаа, гулгааг цэвэрлэсэн байна.