Их Британийн алдарт “Spice Girls” хамтлаг ирэх онд шинэ цомог бичүүлэхээр нэгдэнэ. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “The Sun”-д мэдээлжээ. Энэхүү саналыг хамтлагийн нэг гишүүн Мел Си гаргасан гэнэ. Үүнээс гадна хамтлагийн бүрэлдэхүүнд эргэн ирэхийг байнга эсэргүүцдэг Виктория Бекхэм ч нэгдэх гэнэ. “Таван бүсгүй энэ яриаг өнгөрсөн зунаас нууцалсан бөгөөд 2018 онд нэгдэхэд бүгд бэлэн болсон” хэмээн эх сурвалж мэдээлжээ.