Монголын боловсролын системийг атгаад буй Солонгосын Мүүний шашны гаж урсгалын эсрэг тэмцсэн Э.Цэрэн дээд шүүх дээр ялалт байгуулжээ.
Одоогоос гурван жилийн өмнө Монголд дэлгэрсэн харийн шашны гаж урсгал Мүүнийхэн Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийж байгааг эсэргүүцэж, уг шашны гар хөл болох улс төрчдийг нэрлэн илчилж, биеэрээ тэмцэл өрнүүлж явсан хүн бол “Цэнхэр үс” нэрээр алдаршсан Э.Цэрэн юм. Ялангуяа тэрээр БШУЯ-ны газран дарга, Мүүний гэгдэх Б.Насанбаярын үйл ажиллагааны эсрэг тэмцсэн. Энэ тэмцлээс хойш монголчууд Мүүний аюулыг багахан ч гэсэн сэхээрэх болжээ. Гэвч Э.Цэрэнд дээрээс ил, далд хэлбэрээр ихээхэн дарамт шахалт ирж байлаа. Тухайлбал нийгмийн сүлжээгээр түүнийг зохион байгуулалттай доромжлохоос эхлээд ажиллуулдаг кафег нь хүртэл үл мэдэгдэх хүмүүс сүйтгэсэн байдаг.
Дээрх тэмцлийн үед БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр нэр төрийг нь гутаасан зүйл ангиар Э.Цэрэн шүүхэд өгч заргалдсан ажээ. Э.Цэрэн цаагуураа хүчтэй дэмжлэгтэй Б.Насанбаяртай хүч тэнцвэргүй “тулаанд” орж, дээрх зарга 3 жил үргэлжилсэн байна.
Тэгвэл энэ оны 11 дүгээр сарын 7-нд Улсын дээд шүүх дээр асуудал шийдэгдсэн байна. Энэ талаар Э.Цэрэн цахим нүүр номдоо дараах мэдээллийг оруулжээ:
“Мүүний гаж урсгал гэж нийгэмд сэрэмжлүүлснээс хойш Б.Насанбаярын нэр төрд халдсан гэх нэхэмжлэлтэй шүүх хэргээр 3 жил дамжин хариуцагчаар татагдан явлаа. Анхан шатны шүүх, давж заалдах шүүхээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон ч нэхэмжлэгсч тал дээд шүүхэд гомдол гаргасан. Өнөөдөр дээд шүүх нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгов.
3 жил ажил амьдралаас минь хулгайлсан энэ хэрэг ингээд төгсгөл боллоо. Зурган дээрхи 2 бүсгүй шүүх процессыг ажиглахаар, намайг дэмжихээр ирсэн болно.
Миний төлөө сэтгэл зовнисон бүхэнд баярлалаа. Надад өмгөөлөл зүйн туслалцаа үзүүлсэн Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхонд баярлалаа!
1 comment
БАЯР ХҮРГЭЕ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТА ИХ ТЭМЦСЭЭН