Нийгэм

Таван иргэн ажлын байрны шаардлага хангаагүй байна

Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.  Тус зөвлөл  орон нутагт зохион байгуулж байгаа удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтын явцад хөндлөнгийн, гэнэтийн шалгалт хийж байгаа.

Ажлын хэсгийнхэн Дорнод аймагт ажиллах хугацаандаа албан тушаалтныг томилж, чөлөөлсөн шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, хууль зөрчин томилогдсон албан хаагчдын судалгааг гаргаж, зөрчлийг арилгуулах юм. Энэ үеэр тус аймгийн Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 5 иргэн ажлын байрны шаардлагыг хангаагүй тул сонгон шалгаруулалтыг цуцалжээ. Мөн Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгч, Баян-Уул, Дашбалбар сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлсэн байна.

Тус аймагт Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга, Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгч, Баян-Уул, Дашбалбар сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдахаар зарлагдсан юм.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close