ХБНГУ-ын Засгийн газар дахь эдийн засгийн шинжээчдийн зөвлөлийн дарга Кристоф Шмидт Welt am Sonntag-т өгсөн ярилцлагадаа Герман улс компаниудынхаа өрсөлдөх чадварыг дэмжихийн тулд ажлын илүү уян хатан графикт шилжих хэрэгтэй гэжээ.
“Ажлын өдөр оффист өглөө эхлээд оффисоос гарч явдаг төсөөлөл хуучирсан” хэмээсэн байна. Түүнчлэн дэлхий ертөнцөд цифрэн технологи нэвтэрсэн энэ үед арга барилаа өөрчилж, ажилтнуудаа хурдан хугацаанд дууддаг байж болох гэнэ.
Гэхдээ тэрбээр хөдөлмөрийн хуулийн шинэчлэл ажлын цагийн далд байдлаар нэмэгдүүлж болзошгүй гэж үзэж байна. “Магадгүй ажил олгогчид үүнийг хүсэхгүй байж болно. Гэхдээ өдөрт хийх ажлыг цагийн уян хатан байдлаар хуваарилж, долоо хоногоор төлөвлөж болно шүү дээ” хэмээжээ.