“Alibaba” Хятадын интернэтийн компани Ганц биечүүдийн өдрөөр 160 тэрбум юань буюу 25.3 тэрбум ам.долларын бараа худалдаж, дээд амжилт тогтоолоо. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

 

Хятадад Ганц биечүүдийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлгүүрүүд 24 цагийн турш хямдралтай худалдаа зохион байгуулж, компанидаа асар их хэмжээний ашиг авч ирдэг билээ. Энэ удаагийн баяраар компанийн худалдаа өнгөрсөн оныхоос 39 хувиар өсчээ. Alibaba-гийн дээд ачааллын үед секундэд 256 мянган шилжүүлэг хийж байсан гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн