2017-10-11 15:25
Цаазаар авах ялыг халах дэлхийн өдрийг тохиолдуулан өчигдөр /2017.10.10/ НҮБ-ын төв байранд “Цаазаар авах ялын тухай мэдээллийг ил тод байлгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Австрали, Аргентин, Франц, Итали, Монгол Улс хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес оролцож хэлсэн үгэндээ хүний амийг егүүтгэх харгис шийтгэлийг халахыг дэлхийн улс орнуудад уриалав. […]










