цагаан-будаа.jpg

2017-09-24 15:24
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нэгдүгээр багийн нутагт туршилтын журмаар 0,7 га талбайд тариалсан цагаан будаанаас нэг тонн ургац хураах төлөв гарчээ. Тус аймгийн ЗДТГ-ын мэдээлснээр будааны дээжийг Улаанбаатар хотод шинжилгээнд явуулаад байгаа аж. Тус суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шидэт хөрс” компани 2017 онд цагаан будаа тариалсан бөгөөд ирэх онд тариалалтынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр […]

гэрэлт-гудамж.jpg

2017-09-24 15:06
Нийслэлд  хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг болох “Гэрэлт гудамж” ирэх аравдугаар сарын 1-нд хаалтаа хийнэ. Өнгөрсөн зургаадугаар сард нээлтээ хийсэн тус гудамжинд өнөөдөр (2017.09.24) “Британийн соёл, боловсролын үдэш”-ийн хүрээнд “Британийн хамтлаг, дуучдын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээн, Британийн их, дээд сургууль, хэлний сургалтуудын танилцуулга болох юм байна. Тэмцээнд түрүүлсэн оролцогч Улаанбаатар-Лондон […]

ллл.jpg

2017-09-24 14:58
Өнөө өглөө (2017.09.24) АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Хойд Солонгосын зүүн эргээр нисч сүр хүчээ үзүүлжээ. Пентагоноос мэдээлснээр энэ нь Пхеньяны ямар ч аюулыг дарах хүчтэй гэдгээ харуулсан байна. Гуам арлаас хөөрсөн АНУ-ын нисэх хүчний B-1B Lancer бөмбөгдөгч онгоцуудыг Японы Окинава арлаас F-15C Eagle байлдааны хөлгөөр өчигдөр (2017.09.24) орой даган хөөрсөн билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Дональд […]

Эрчим-баг.jpg

2017-09-24 14:46
Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 17-р тойргийн гурван тоглолт өчигдөр /2017.09.23/ явагдлаа. Гурван оноо авахад аваргын болзол хангах учиртай “Эрчим” талбайдаа “Гоёо Эф Си”-ийг хүлээн авсан тоглолт олон хүний анхаарлын төвд байсан. Тоглолтын эхний үеийн 33 дахь минутад “Гоёо Эф Си” клубийн довтлогч С.Энхсайхан тооны харьцааг нээж, багтаа давуу […]

Трамп-1.jpg

2017-09-24 14:30
АНУ болон Хойд Солонгосын хоёр орны тэргүүн харилцан нэгнийгээ хэл амаар доромжилсон утга бүхий мэдэгдэл хийсээр байна. Өнөөдөр (2017.09.24) Дональд Трамп Ким Чен Унд дахин шинэ хоч өглөө. Тэрбээр твиттер хуудсандаа  Ким Чен Уны өөрийг нь “хөгшин зөнөг”, “сэтгэцийн өвчтэй хүн” гэсэн мэдэгдлийн хариуд “Пуужинтай Жижигхэн хүн” хэмээжээ. Д.Трамп хэлэхдээ “Хойд Солонгосын гадаад хэргийн сайдын […]

хоолны-жор.jpg

2017-09-24 14:02
Амралтын өдрөөр гарын доорх материал ашиглан хялбар атлаа амттай хоол хийх жорыг хүргэж байна. Үүнд их хоолны материал шаардахгүй ердөө хэдхэн ширхэг зайдас, гурил, басхүү багахан шоколад байхад та хүүхдүүдээ амттай хоолоор баярлуулж болно. https://www.facebook.com/pastahane1/videos/525252967815546/ https://www.facebook.com/chocolatecakerecipes.net/videos/1186158138150612/ https://www.facebook.com/pastahane1/videos/503139780026865/

верус.jpg

2017-09-24 13:34
АНУ-ын  Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон “Санофи” хэмээх эмийн үйлдвэрийн  эрдэмтэд  ХДХВ-ийг 99 хувь дарангуйлан устгах чадалтай бэлдмэлийг зохион бүтээжээ. Энэхүү бэлдмэлийг ХДХВ-тэй 24 сармагчинд туршихад шинжилгээгээр нэгд нь л эерэг хариу гараагүй байна. Эрдэмтэд шинэ бэлдмэлээ ирэх оны сүүлчээр хүн дээр туршихаар төлөвлөж байгаа аж. Хэрвээ эерэг хариу гарвал олон сая хүний амь насыг […]

тарвага-1.jpg

2017-09-24 13:18
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол  тушаалаар  ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хориглолоо. Монгол Улсын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар 5 сая болтлоо цөөрсөн гэх харамсалтай […]

Хойд.jpg

2017-09-24 13:01
Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайд өчигдөр үдээс хойш болсон 3.4 баллын хүчтэй газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдэл болох нь тогтоогджээ. “Пунгери” цөмийн туршилтын талбайд бүртгэгдсэн энэхүү чичирхийлэл нь цөмийн туршилтаас болоогүй гэсэн дүгнэлтийг БНХАУ-ын Газар хөдлөлтийг хянан судлах газар мэдэгджээ. Тус улсад өмнө нь бүртгэгдсэн газар хөдлөлтүүд цөмийн туршилтаас болсон гэж гадны орнууд дүгнэж байсан […]

Anhtsetseg.jpg

2017-09-24 12:39
Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо болж буй  ‘Ашгабат-2017’ Азийн танхимын болон спортын наадмаас ОУХМ М.Анхцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр хүндийн өргөлтийн төрөлд эмэгтэйчүүдийн 75 кг-д  өрсөлдөж ялагч боллоо. М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг өргөж, түрүүлсэн бол Узбекстаны тамирчин Отакузиева Омадой 231 кг, Японы Камияа Аюүми 224 кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Энэ […]