ОУХМ М.Анхцэцэг алтан медаль хүртлээ

2017-09-24 12:391min1
Anhtsetseg

Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо болж буй  ‘Ашгабат-2017’ Азийн танхимын болон спортын наадмаас ОУХМ М.Анхцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр хүндийн өргөлтийн төрөлд эмэгтэйчүүдийн 75 кг-д  өрсөлдөж ялагч боллоо.

М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг өргөж, түрүүлсэн бол Узбекстаны тамирчин Отакузиева Омадой 231 кг, Японы Камияа Аюүми 224 кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Энэ удаагийн наадамд манай тамирчид туркмен уламжлалт барилдаан, кураш, бүстэй барилдаан, жюү жицү, самбо, биллиард, чөлөөт бөх, электрон спорт, хүндийг өргөлт, муайтай бокс, кикбокс, бүжиг, сагсан бөмбөгийн төрлүүдэд оролцож байна. Тэмцээн энэ сарын 27-нд буюу ирэх лхагва гаригт өндөрлөнө.

1 сэтгэгдэлтэй

  • 2020

    2017-09-29 09:09 at 09:09

    2020-on hurtel ene ohiniig gamnah heregtei

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй