Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайд өчигдөр үдээс хойш болсон 3.4 баллын хүчтэй газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдэл болох нь тогтоогджээ.
“Пунгери” цөмийн туршилтын талбайд бүртгэгдсэн энэхүү чичирхийлэл нь цөмийн туршилтаас болоогүй гэсэн дүгнэлтийг БНХАУ-ын Газар хөдлөлтийг хянан судлах газар мэдэгджээ.
Тус улсад өмнө нь бүртгэгдсэн газар хөдлөлтүүд цөмийн туршилтаас болсон гэж гадны орнууд дүгнэж байсан юм. Пхеньян энэ сарын 3-нд зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсний дараа хиймэл газар хөдлөлт болсоныг гадны эрдэмтэд тогтоосон билээ.