АНУ болон Хойд Солонгосын хоёр орны тэргүүн харилцан нэгнийгээ хэл амаар доромжилсон утга бүхий мэдэгдэл хийсээр байна. Өнөөдөр (2017.09.24) Дональд Трамп Ким Чен Унд дахин шинэ хоч өглөө. Тэрбээр твиттер хуудсандаа  Ким Чен Уны өөрийг нь “хөгшин зөнөг”, “сэтгэцийн өвчтэй хүн” гэсэн мэдэгдлийн хариуд “Пуужинтай Жижигхэн хүн” хэмээжээ.

Д.Трамп хэлэхдээ “Хойд Солонгосын гадаад хэргийн сайдын НҮБ-д хэлсэн үгийг сонслоо. Хэрвээ тэр Пуужинтай Жижигхэн Хүний үгийг давтаж байгаа бол тэд удаан оршихгүй болсон гэсэн үг!” гэжээ. Өмнө нь түүнийг “Пуужинтай эр” гэсний хариуд Ким Чен Ун АНУ-ын төрийн тэргүүнийг “сэтгэцийн өвчтэй” гэсэн мэдэгдэл хийсэн билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн