Урлаг, Спорт

“Эрчим” үндэсний лиг гурав дараалан түрүүлсэн анхны баг боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 17-р тойргийн гурван тоглолт өчигдөр /2017.09.23/ явагдлаа. Гурван оноо авахад аваргын болзол хангах учиртай “Эрчим” талбайдаа “Гоёо Эф Си”-ийг хүлээн авсан тоглолт олон хүний анхаарлын төвд байсан.

Тоглолтын эхний үеийн 33 дахь минутад “Гоёо Эф Си” клубийн довтлогч С.Энхсайхан тооны харьцааг нээж, багтаа давуу байдлыг олгов. Гэвч багийн гишүүн О.Одбаяр 38 дахь минутад хоёр дахь шар хуудсаа авч талбайг чөлөөлснөөр, “Гоёо Эф Си” айлын талбайгаас оноо зулгаахад хүнд болсон юм. Хүн дутуу Г.Даваа-Очир дасгалжуулагчийн залуус шийдвэрлэх үед хамаг хүчээрээ хамгаалсан ч 84 дэх минутад энэ хоёр багийн өмнөх тоглолтод гоол оруулаад байсан Г.Төгөлдөр тооны харьцааг тэнцүүлэв. Харин хүсэн хүлээсэн хожлын, аваргын цомын эрх бүхий гоолыг зүүн жигүүрийн хамгаалагч Г.Билгүүн 90+4 дэх минутад оруулсан. Тийнхүү “Эрчим” “Хүрхрээ үндэсний лиг”-т гурав дараалан түрүүлж, үндэсний лигийн аваргын цомыг 11 дэх удаагаа өргөх болзлоо хангалаа.

Эх сурвалж: МХБХ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close