АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Пхеньянд сүр хүчээ үзүүлжээ

2017-09-24 14:581min0
ллл

Өнөө өглөө (2017.09.24) АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Хойд Солонгосын зүүн эргээр нисч сүр хүчээ үзүүлжээ. Пентагоноос мэдээлснээр энэ нь Пхеньяны ямар ч аюулыг дарах хүчтэй гэдгээ харуулсан байна.

Гуам арлаас хөөрсөн АНУ-ын нисэх хүчний B-1B Lancer бөмбөгдөгч онгоцуудыг Японы Окинава арлаас F-15C Eagle байлдааны хөлгөөр өчигдөр (2017.09.24) орой даган хөөрсөн билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Дональд Трамп үг хэлэхдээ, Хойд Солонгосыг НҮБ-ын гишүүнчлэлээс хасч, үнсэн товорго болгоно хэмээсэн заналхийлсэн утгатай мэдэгдэл хийсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй