ХДХВ-ийг 99 хувь устгах чадалтай шинэ бэлдмэл бүтээжээ

2017-09-24 13:34
верус

АНУ-ын  Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон “Санофи” хэмээх эмийн үйлдвэрийн  эрдэмтэд  ХДХВ-ийг 99 хувь дарангуйлан устгах чадалтай бэлдмэлийг зохион бүтээжээ. Энэхүү бэлдмэлийг ХДХВ-тэй 24 сармагчинд туршихад шинжилгээгээр нэгд нь л эерэг хариу гараагүй байна.

Эрдэмтэд шинэ бэлдмэлээ ирэх оны сүүлчээр хүн дээр туршихаар төлөвлөж байгаа аж. Хэрвээ эерэг хариу гарвал олон сая хүний амь насыг аврах боломж бүрдэх юм.